Энэ бол амьд ертөнц. Гурван халим дээр орших ертөнц. Тэдгээрийн нэр - Амжилт, Эрүүл мэнд, Хөгжил.

Учир нь чухам эдгээр нь бидний амьдралыг тод томруун, бүрэн дүүрэн болгодог билээ. Эмэгтэйчүүдийг жинхэнэ утгаар үзэсгэлэнтэй, дур булаам болгоно. Эрчүүдэд өөрийгөө хүндэтгэх шалтгааныг өгнө.



Энэ ертөнцөд хүмүүс янз бүрээр ирнэ. Хүүхдүүдээ эрүүл чийрэг бойжуулахыг хүссэн нэг нь байгалийн гаралтай хүүхдийн тэжээл хайж ирнэ. Нөгөө нэг нь өвчлөлийн урьдчилан сэргийлэлтийг мэргэжлийн хувьд сонирхоно. Мөн зарим нэг нь амьдралд дөнгөн данган хүрэх цалингаа голон ирнэ. Бусад нь эндээс ирээдүйтэй бизнес болон цалин сайтай ажилтай болох боломжийг олж авна.

Та ямар ч байдлаар манай ертөнцөд ирсэн байсан бид баяртай байх болно. Олон жилийн өмнө бид өөрсдийн бизнесийг хоосон газраас эхлүүлсэн юм. Эргэн тойронд хүмүүс улс орондоо, удирдагчиддаа мөн өөрөө өөрсөддөө итгэл алдарч байсан тэр үед бид оросын шинжлэх ухаанд итгэсээр байсан бөгөөд ирээдүй түүний ард бий гэдгийг мэдэж байсан юм.


Бид Та бүгдийг баяртай хүлээн авч байна. Учир нь шууд борлуулалт бол ирээдүйн бизнес юм. Таны ирэдүйн. Та бүгдийг “Сибирийн Эрүүл Мэнд”-ийн нэгээхэн хэсэг болж байгаад бид баяртай байна!



Бидний сонголт зөв байсныг цаг хугацаа харуулсан билээ. Тиймээс ч өнөөдөр бидэнд өрсөлдөгч алга. Тэр ч бүү хэл Анагаах ухааны академийн Сибирийн салбарын тэргүүлэгч хүрээлэнгүүдтэй хамтран манай Эрдэм шинжилгээ, судалгаа, шинэчлэлийн төвд бидний бүтээж буй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь бидэнд асар олон тооны соёлтой, боловсролтой, сонирхолтой хүмүүсийг нээж олох боломжийг олгосон юм. Шинжээчид, зохион бүтээгчид, үйлдвэрлэгчид болон тэдгээрийн мэдлэг, амьдралын арвин туршлагын ачаар бид ашигтай бизнес босгосон бөгөөд хүмүүс дан ганц мөнгөөр аз жаргалыг олохгүй гэсэн нэгэн чухал зүйлийг ойлгосон юм.

Та гайхалтай ирээдүй бүхий бизнесийн чиглэлийг нээж болно, та мөнгө олох бүхий л арга замыг олж болно. Гэвч олсныхоо хэрээр өгөхгүйгээр та бидний амсаж буй баяр баясгаланг хүртэж чадахгүй. Хамтрагчиддаа дэлхийн хамгийн тансаг зочид буудлуудад амрах амралтыг бэлэглэх баяр баясгалан, нэр хүнд бүхий үзэсгэлэнгүүдэд манай эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнүүдийн орц, үйлчлэл нь хамгийн шилдгээр шалгарах баяр баясгалан. Бидний тусламжтайгаар эхлээд Зөвлөх болж, улмаар өөрийн ашигтай, үр удамдаа өвлүүлэн үлдээх боломжтой бизнесийг эхлүүлсэн хүмүүсийн баярын нулимсыг харж, талархлын үгсийг сонсох баяр баясгалан. Бид шууд худалдаа нь ирээдүйн бизнес гэж үздэг учраас таныг ирэхэд баярлах болно.Та "Сибирийн Эрүүл Мэнд" Корпорацийн нэгэн хэсэг болсонд бид баяртай байна!

Татьяна Гороховская

“Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн Ерөнхийлөгч

Юрий Гичев

Эрдэм шинжилгээ шинэчлэлийн төвийн удирдагч