Эндоэкологи гэдэг нь бүх эд эрхтний эрүүл ажиллагааг хангах бие махбодийн дотоод орчинг цэвэр байлгахад хэрэгтэй арга болон хэрэгслийг судлаж, боловсруулдаг шинжлэх ухаан юм. Эндоэкологи нь өвчнийг эмчлэх бус, харин тэргүүн ээлжинд өнөөгийн нөхцөлд хамгаас чухал байгаа тэдгээрийг урьдчилан сэргийлэх үүрэг бүхий анагаах ухааны шинэ салбар юм.
Хүн хувьслынхаа явцад зөвхөн өөрийн дотоод нөөцийг ашиглаад зогсохгүй мөн дасан зохицлын шинж чанартай бусад төрөл бүрийн байгалийн бодисыг ашиглаж иржээ. Дасан зохицуулагчийг Сибирь, Хятад, Алтай, Түвд болон Зүүн Өмнөд Азийн олон улс орнууд ардын эмнэлэгтээ өргөн хэрэглэж ирсэн байна. Тэр тухай түвд, энэтхэгийн эрт дээр үеийн эмчилгээний судруудад дурьдсан байдаг. Эртний оточ нарын санаа өнөөгийн шинжлэх ухаанд ч чухал байр суурийг эзэлсээр байгаа бөгөөд хүний орчин тойронтойгоо дасан зохицох чадварыг судлаж, тэр чадварыг нь дээшлүүлэх арга, хэрэгслийг боловсруулах чиглэл бүхий дасан зохицлын анагаах ухаан гэгч салбарыг бий болгожээ.
Хронобиологи бол биологийн хэмнэлийн бий болох нөхцөл, мөн чанар, зүй тогтол, учир холбогдол болон хүний эрүүл мэнд, био хэмнэл хоорондын харилцан холбоог судладаг ухаан юм.