Манай тэргүүлэх чиглэл - хүний эрүүл мэнд

“Сибирийн Эрүүл Мэнд” Корпораци нь 1996 онд Новосибирск хотноо байгуулагджээ. Энэ хугацаанд бид идэвхи санаачлагатайгаар бүтээгдэхүүний боловсруулалтыг хийж, хүнсний болон эмчилгээний гоо сайхны патентлагдсан биологийн идэвхитэй нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хамгийн өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүнүүд нь Байгаль нуур, Алтайн нуруудын эмийн ургамлуудын өвөрмөц чанарын эрдэм шинжилгээний олон жилийн судалгаан дээр үндэслэсэн болно.

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн нь хамгийн олдоц сайтай байх ёстой. Тиймээс тэдгээрийн борлуулалтад бид хамгийн тэргүүний тогтолцоо болох шууд худалдааг сонгосон болно.

Компанийг байгуулах үед бид борлуулалтын томоохон бүтэц бүхий шууд худалдааны туршлагатай, амжилттай удирдагчид болон төлөвшсөн юм. Тиймээс бид өөрсдөө анхных нь гэрээг байгуулахыг хүсэхээр, тогтвортой, ирээдүйтэй бизнесийг бүтээж, түүнийгээ үр удамдаа өвлүүлэх боломж бүхий тийм бизнесийн тогтолцоог бий болгохоор шийдсэн билээ.

БИДНИЙ ЗАРЧИМ:

Ойлгомжтой, тунгалаг маркетингийн тогтолцоо;

“Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн бизнес явуулж буй улс орны эдийн засгийн хууль тогтоомжийг хүндэтгэх;

“Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацид бизнесийн хамгийн анхны алхмаас эхлэн амжилт олох боломжтой.
Амжилт гаргасан хэн боловч нэр хүнд, шагнал, дэмжлэг хүртэх боломжтой; Корпорацийн бүхий л үйл ажиллагаа нь Зөвлөхүүдэд үргэлж, хаа хүссэн газартаа мөнгө олох боломж олгоход чиглэгдэнэ. Мөн тэрхүү мөнгөний болон хүндэтгэл, нэр төрийн хүчит урсгалыг хэзээ ч татруулахгүй байхад чиглэгдэнэ.


Эдгээр зарчмууд нь үйлчилж байгааг цаг хугацаа харуулж байна. Өнөөдөр “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн бүтээгдэхүүнүүд олон улс оронд танигдсан болно. Манай Түншүүд 14 гаруй жил ОХУ, Украин, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистанд амжилттай ажиллаж байна. Герман, Болгар, АНУ, Монгол улсад Корпорацийн төлөөлөгчийн газрууд нээгдсэн болно. “Сибирийн Эрүүл Мэнд” Корпораци нь өнөөдөр хуучин ЗХУ-ын зах зээл дээр хамгийн эрчтэй хөгжиж буй компаниудын нэг болжээ. Өнгөрсөн бизнесийн жилд Корпорацийн бараа эргэлт 81% өссөн байна!

“Сибирийн Эрүүл Мэнд” Корпораци танд эрүүл мэнд, санхүүгийн хангалуун байдлыг санал болгож байна. Манай үр дүнтэй эрүүлжүүлэгч бүтээгдэхүүний тусламжтайгаа эрүүл чийрэг байхыг, бизнесээ эхлүүлж санхүүгийн хангалуун байдлыг олж авахыг санал болгож байна. Манай бүтээгдэхүүнүүд болон бизнесийн өвөрмөц технологи нь үр ашгаа нотлосон бөгөөд олон мянган хүнд эрүүл мэнд, маргаашдаа итгэх санхүүгийн итгэлийг өгсөн билээ.