“Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн түүх 1996 оноос эхэлсэн, тэр үед 20-иод насны хоёр залуус ОХУ-ны шинжлэх ухааны хүний эрүүл мэндэд зориулагдсан ололтот бүтээгдэхүүнүүдийг нийтийн зах зээлд гаргах компанийг үүсгэн байгуулсан билээ.
Гадаадаас импортлогдож орж ирж байгаа боловч чанаргүй бүтээгдэхүүн зах зээлийг эзэлж байсан үед үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санаа нь үнэхээр хувьсгал гаргаж чадсан. 5-хан жилийн хугацаанд Компаний бүтээгдэхүүний нэр төрөл хэд дахин өссөн: даруухан гурван нэр төрөл байсан бол олон янзын 368 болж, тэдгээрийн ихэнхи нь үнэнхүү онц гойд байсан учир ОХУ-ын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлсэн.
“Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн тул өөрийн үйлдвэрлэлтэй болох шаардлага гарч ирсэн. Учир нь Компаний эрдэм шинжилгээний хамтрагч нарын үйлдвэрлэлийн хүчин чадал нь байнга өсч байгаа бараа бүтээгдэхүүний эргэлтийг гүйцэхээ больсон. Ингээд 1999 онд “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн анхны үйлдвэр ашиглалтанд орсон.
“Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн тул өөрийн үйлдвэрлэлтэй болох шаардлага гарч ирсэн. Учир нь Компаний эрдэм шинжилгээний хамтрагч нарын үйлдвэрлэлийн хүчин чадал нь байнга өсч байгаа бараа бүтээгдэхүүний эргэлтийг гүйцэхээ больсон. Ингээд 1999 онд “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн анхны үйлдвэр ашиглалтанд орсон.
1999 онд “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн анхны иж бүрдэл үйлдвэрлэл ашиглалтанд орсон.
Үүний дараагаар 2001 онд өөрийн Эрдэм шинжилгээ-шинэчлэлийн төвөө байгуулсанаар урьд өмнө бие даан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн бүх Хамтрагч эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн. Ингэснээр байнга эрдэм шинжилгээ, судалгааны туршлага солилцож цоо шинэ өвөрмөц жороор бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон бөгөөд 2007 онд анхны патентаа авч чадсан.2001 онд Эрдэм шинжилгээ, судалгаа, шинэчлэлийн төв нээгдэж, 2007 онд анхны патентаа авсан.
“Сибирийн Эрүүл Мэнд” Корпораци өөрийн барааны нэр төрөлдөө сибирь нутгийн зэрлэг ургамлуудын үндсэн дээр тулгуурласан онц гойд, патентлагдсан бүтээгдэхүүнүүдийг оруулж чадсанаараа олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий саналыг дэвшүүлэх Компани болж чадсан.Өнөө үед “Сибирийн Эрүүл Мэнд” Корпораци ОХУ-ын 68 хотуудад 79 төлөөлөгчийн газраа нээн амжилттай ажиллаж байна.
Компани дэлхийн 17 улс орнуудад 74 төлөөлөгчийн газруудтай!
Украин, Казахстан, Кыргызстан, Таджикистан,
Узбекистан, Болгар, Герман, Чех, Монгол, АНУ, Азербайджан, Молдов, Литв,
Беларусь, Латви, Турк.
Жил ирэх тусам “Сибирийн Эрүүл Мэнд” Корпораци улам хүчирхэгжиж байна.
Байнга өсөн нэмэгдэж буй бараа бүтээгдэхүүний эргэлтийг хангахын тулд “Сибирийн Эрүүл Мэнд” Корпораци 2007 онд шинээр хамгийн сүүлийн үеийн үйлдвэрийг нээсэн бөгөөд гуравхан жилийн дараа буюу 2010 онд дахин шинэчилж өргөтгөл хийсэн. Компани бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг байнга олшруулж жил бүр шинээр 25 бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурлан өмнөх бүтээгдэхүүнийхээ жорыг боловсронгуй болгон шинэчилдэг.
2007 онд Корпораци шинээр хамгийн сүүлийн үеийн үйлдвэрийг нээсэн.
Гэвч хамгийн чухал нь “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн 15 жилийн түүхэнд гаргасан Зөвлөхүүдийн ололт амжилт билээ.
Энэ бол мянга мянган жирийн хүмүүс нас, хүйс, боловсролын байдлаас үл хамааран өөрсдийн шургуй хөдөлмөрийн үр дүнд хүрсэн Амжилт юм. Өөрсдийн хамгийн зоримог мөрөөдлийг биелүүлэх боломж юм. Амьдралдаа анх удаа дэлхийн хамгийн гайхамшигт газруудаар аялах боломж билээ!