Нэмэлт орлого
“Сибирийн Эрүүл Мэнд”-тэй өөрийн бизнесийг хэрхэн эхлэх вэ?
Та орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа боловч өөрийн бизнесийг эхлэх нь Танд эрсдэлтэй санагдаж байна уу? Сибирийн Эрүүл Мэндийн саналыг хүлээж аваарай! Энэ бол үндсэн ажлынхаа зэрэгцээ аж ахуй эрхэлж орлого нэмэгдүүлэх хамгийн хялбар арга юм. Корпорацид өөрийн үйл ажиллагаагаа хувийн борлуулалт хийж өөрийн хэрэглэгчдийн багыг бүрдүүлэхээс эхлээрэй.

Корпораци хувийн захиалгын өртгийн 25%-ийн ашиг тооцож олгодог
Жирийн дэлгүүрээс шинэ бараа бүтээгдэхүүн аваад тэр нь Танд их таалагджээ гэж төсөөлөөрэй. Энэ тохиолдолд Та өөрийн танилууддаа түүнийг санал болгож байсан уу? Мэдээж хэрэг ихэнхи тохиолдолд тийм шүү дээ. Гэвч ердийн үйлдвэрлэгч ийнхүү бараа бүтээгдэхүүнийг нь санал болгосны төлөө юу ч төлдөггүй. Харин “Сибирийн Эрүүл Мэнд” Танд төлнө! Корпораци хувийн захиалгын өртгийн 25%-ийн ашиг тооцож олгодог. Зөвлөхүүд болон Хэрэглэгчидэд бүх бүтээгдэхүүнийг тогтсон үнээр борлуулдаг.
Ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Бүтээгдэхүүн идэвхитэй борлуулах технологи.
Та хаашаа ч явсан бай “Эрүүл мэнд, Идэвхитэй амьдрал” болон “Гоо сайхан ба Өөрчлөн шинэчлэлт” бүтээгдэхүүний танилцуулгыг өөртөө аваарай. Эдгээр каталогиудад “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн бүтээгдэхүүний бүх нэр төрөл багтсан байгаа. Зарим хэвлэлүүдэд бүтээгдэхүүний дээжийг оруулсан бөгөөд Таны үйлчлүүлэгчид “Сибирийн Эрүүл Мэнд”-ийн бүтээгдэхүүнийг шалгаж үзэх боломжтой бөгөөд үүнийг дагаад Таны борлуулалт ч нэмэгдэнэ.

“Эрүүл мэнд, Идэвхитэй амьдрал” каталогийн үндэс бол “Цэвэр байдал, Эрч хүч, Уялдан зохицол” хөтөлбөр юм. Энэ бол арван жилийн турш манай БИНБ-ийг хэрэглэсэн туршлагад үндэслэн Корпорацийн Эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс гаргасан эсийн түвшинд эрүүл мэндийг нөхөн сэргээх тогтолцоо юм. Энэхүү Хөтөлбөр нь анагаах ухааны салбарын мэдлэггүй дурын Зөвлөхөд Корпорацийн БИНБ-ний бүх нэр төрлийг судлаж өөрийн хэрэглэгчидэд иж бүрдлээр нь санал болгоход туслалцаа үзүүлнэ. Бүтээгдэхүүнийг иж бүрдлээр нь санал болгох нь Танд их хэмжээний ашиг авчирч Таны хэрэглэгчидэд баталгаат үр дүн үзүүлнэ.
Давуу эрхт хэрэглэгчид гэж хэн бэ?
“Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацийн бүтээгдэхүүний өндөр чанар, үр дүн болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхыг Та өөрийн биеэр шалгаж үзвэл өөрийн танилууддаа сэтгэл дүүрэн санал болгоно. Таны зөвлөгөөний дагуу үйлчлүүлэгчид тань Давуу эрхт хэрэглэгчийн гэрээ хийвэл тэдний борлуулалтын хувь Танд оногдоно. Энэ бол шударга явдал юм. Та Корпорацид шинэ хэрэглэгчидийг олж өгсөн бөгөөд Компани ашгаасаа хувааж байна.

Корпорацийн хэрэглэгчид өөрийн хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн авахдаа “Давуу эрхт хэрэглэгч” хэмээх ашигтай хөтөлбөрт хамрагдана. Энэ бол тэдний хувьд хямдралын оноо цуглуулах эвтэйхэн тогтолцоо юм. Гэрээ хийсний дараа Хэрэглэгч өөрийн дансандаа худалдан авсан бүтээгдэхүүний өртгийн бонус болох 5%-15%-г хуримтлуулна. Цуглуулсан нийлбэр дүнгээ хэрэглэгч дараагийн худалдан авалтандаа хямдрал болгон ашиглана.
Бүтээгдэхүүний зээллэг гэж юу вэ?
Зөвхөн “Сибирийн Эрүүл Мэнд” Корпорацид л “Бүтээгдэхүүний зээллэг” хэмээх онцгой тогтолцоо ажилладаг. Компани өөрийн Хамтрагч бүрд энэхүү тогтолцоог ашиглан нэмэлт санхүүжилт хийлгүйгээр бараа бүтээгдэхүүний эргэлтээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж олгодог.
Энэ бол урьд хийсэн худалдан авалтынхаа дүнгээс дараагийн борлуулалтыг төлөх боломж юм. Жишээлбэл: Өнөөдөр Та “Хронолонг” БИНБ-г 36,5 доллароор худалдан авчээ. Жижиглэнгийн худалдааны 25% нь 9,13 доллар болж дараа өдрийн өглөө нь Таны дансны “Бүтээгдэхүүний зээллэг” –д орох болно. “Бүтээгдэхүүний зээллэг” данс сар бүрийн 8-ны өдрөөс сүүлийн өдөр хүртэл ажилладаг бөгөөд энэхүү хугацаанд хуримтлуулсан дүнгээс энэ сардаа багтан худалдан авалт хийх боломжтой.